1. ОХУ: Тэгш тоотой цэцэг бэлгэнд авах нь муугийн ёр гэж үздэг.
Бидний сайн хөрш орос ах нарын занг ихэнх хүмүүс мэдэх биз ээ. Гэхдээ сануулж хэлэхэд орос хүнд цэцэг бэлэглэх болвол тэгш тоотой өгдөггүй юм байна. Тэгш тоотой цэцэгийг зөвхөн оршуулга болон эмгэнэлийн үйл ажиллагаанд л хэрэглэдэг аж.
2. ЧИЛИ: Хуруугаараа хоол идэхийг хориглодог.
Таны биеэ хэрхэн авч яваа байдал өөрийг тань тодорхойлох чухал зүйл болно гэж үздэг.
3. СИНГАПУР: Торгуулахаас болгоомжил.
Азийн бар улс болоод буй Сингапурт зочлохдоо хууль, дүрмийг нь тун сайн цээжлэхгүй бол түрүүвч тань хоосрох магадлал өндөр. Жишээ нь шувуу хооллох, тэжээх, гудамжинд хог хаях эсвэл нийтийн тээвэрт юм идэж харагдвал маш өндөр торгууль төлнө.
4. ЭНЭТХЭГ: Олон нийтийн газар үнсэлдэхийг хориглодог.
Энэтхэг кинон дээр хоёр нөхөр олны дунд үнсэлдэж байвал итгэж болохгүйнээ. Болливуд үргэлж л хэтрүүлэгтэй байдаг шүү дээ. Олон нийтийн газар хосууд үнсэлдэж, романтик харьцаа үүсгэвэл шоронд ч хорих хатуу хууль бий.
5. ЯПОН: Цайны мөнгө зөвшөөрдөггүй.
Америк тэргүүтэй барууны орнуудад үйлчилгээний газрууд үйчлүүлэгчийнхээ тип буюу цайны мөнгөөр цалинждаг билээ. Шудрага гэмээр ийм зарчим харин Японд байдаггүй. Тэр ч бүү хэл барууны орнуудад өргөн тархсан зарим япон зоогийн газрууд ч цайны мөнгө авахыг зөвшөөрдөггүй аж. Түүнчлэн олон нийтийн газарт тэврэлдэхэд таагүй ханддаг орон.
6. МЕКСИК: Хувийн нууцаа чанд хадгал.
Мексик хүнд хувийн нууцаа дэлгэж болохгүй. Тэд их наргианч улс бөгөөд хэзээ ч ийм боломжийг алдалгүй, бурж байдаг аж.
7. ШИНЭ ЗЕЛАНД: Австрали болон Киви үндэстнүүд хоорондоо таарамжгүй.
Тэднийг хооронд нь андуурахад таагүй ханддаг ч мэдээж та засаж болно.
ҮНДЭСНИЙХ НЬ СПОРТ РЕГБИ БОЛОН "БӨГЖНИЙ ЭЗЭН", ИХ БРИТАНИЙН ХАТАН ХААНЫ ТАЛААРХ НАРГИАНД ТААГҮЙ ХАНДДАГ АЖ.
НУТГИЙН ИРГЭДИЙН ИХЭНХ НЬ ХӨЛ НҮЦГЭН ЯВДАГ.
8. НОРВЕГИ: Сүмийн тухай бүү асуу.
Норвегичүүдийн ихэнх нь сүмд явдаггүй тул шашин шүтлэгтэй холбоотой янз бүрийн асуултад их бухимддаг улс.
9. ТУРК: ОК ДОХИОГ МУУГИЙН ЁР ГЭЖ ҮЗДЭГ.
АРХИ ХЭТРҮҮЛЭН УУХ ХЭРЭГГҮЙ.
ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ХАМРАА УХАХ, ШҮДЭЭ ОРОЛДОХОД ТААГҮЙ ХАНДДАГ.
10. ИХ БРИТАНИ: Дараалалд зогсох үедээ бусдын өмнүүр ороход дургүй.
Монголд түгээмэл үзэгддэг дараалалд зогсож байхад бусдын өмнүүр "үсэрдэг" занг их британичууд үздэггүй бөгөөд ихээхэн бүдүүлэг үйлсэд орох гэнэ.
ХЭН НЭГНЭЭС ХИЧНЭЭН ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙГ НЬ БҮҮ АСУУ.
Мөн урилгагүй зочин хүлээж авдаггүй.
11. ИРЛАНД: Ирланд аялгаар ярих гэж бүү оролд.
ХАНГАЛТТАЙ МӨНГӨГҮЙ БОЛ УУШИЙН ГАЗРЫГ БҮҮ ЗОРЬ!
Шар айраг худалдаж авах хангалттай мөнгөгүй бол уушийн газарт орох хэрэггүй, харамч хүмүүст таагүй ханддаг.
12. ГЕРМАН: Нацист маягийн дохио зангаа хэтэрвэл шоронд ч орох хуультай.
ХЭН НЭГНИЙГ ШИРТЭХ ХЭРЭГГҮЙ.
Зөвхөн боловсролгүй, тэнэг улсууд л ийм үйлдэл хийдэг гэж үздэг.
ТӨРСӨН ӨДРӨӨС НЬ ӨМНӨ БАЯР ХҮРГЭХИЙГ МУУГИЙН ЁР ГЭДЭГ.
13. КЕНИ: ШАШИН ШҮТЛЭГИЙГ НЬ ХҮНДЛЭХ ХЭРЭГТЭЙ
ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
Албан газруудад цагийн хуваарь гэж үгүй.
ЭМЭГТЭЙ, ЭРЭГТЭЙ АЖИЛЧИД ХООРОНДОО СЕКСИЙН ТАЛААР ЯРИЛЦАХАД ТААГҮЙ ХАНДДАГ.
14. МАЛАЙЗ: Хэн нэгний толгойд бүү хүр!
Хэн нэгний толгойд хүрэхийг муугийн ёр гэж үздэг. Хүний толгойн хэсгийг энэ улсын иргэд хамгийн нандин зүйл гэж үздэг юм.
15. БНСУ: Хэн нэгэнд мөнгө өгч буй бол хоёр гараараа өгөх ёстой.
Монголчуудын их зорчдог энэ улсад та хэн нэгнээс мөнгөний хариулт авах, эсвэл бэлэн мөнгө авч буй бол хоёр гараараа авбал бусдыг хүндэтгэж буйн илрэл гэж үздэг юм.