Ливи гаралтай Британийн иргэн Салман Абедиг Манчестерийн халдлага үйлдсэн гэж сэжиглэж буй. Тэгвэл түүний эцэг Рамадан болон төрсөн дүү Хашем Ливи улсад нарыг баривчилсан байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар дүү Хашемийг нь Исламын улс бүлэглэлтэй холбоотой, Ливийн Триполи хотод (тус улсын хамгийн том хот) халдлага үйлдэхээр зэхэж байсан хэмээн буруутгаж байгаа аж. Тэд мөн Хашемийг ахыгаа юу хийхээр төлөвлөж байгааг эртнээс мэдэж байсан гэж сэжиглэж буй. Харин түүний эцэг Рамадан нь Сирид Аль-Каида бүлэглэлийн дуу хоолой, тус бүлэглэлийг идэвхтэй дэмжигч байсан гэж таамаглаж байна.
Түүнчлэн Абедигийн төрсөн ах Исмайлыг Манчестер хотод баривчилсан байна. Одоогоор ямар учраас Исмайлыг баривчилсан нь тодорхойгүй.
Салман Абедиг Парис болон Брусселийн халдлагад мөн холбоотой байж магадгүй гэж цагдаа нар сэжиглэж байгаа аж. Уг халдлагыг гардан үйлдсэн гэх "Малгайтай хүн" хочит Мохамед Абринитэй холбоотой байсан гэнэ. Абрини 2015 онд Английн Манчестер хотод ирж байсныг гэрчүүд баталдаг.