Бразилын ихэр эгч дүүс болох Мариа Пигнатон Понтин, Паулина Пигнатон Пандолфи нар энэ долоо хоногт 100 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Тэдний төрсөн өдрийн гэрэл зургийг зурагчин Камила Лима хальсандаа буулгасан байна. Тэрбээр энэ талаар "Би өмнө нь 100 насалсан хүнтэй уулзаж байсангүй. Тэгээд бүр ихрүүд шүү" хэмээн бахархан ярьжээ. Тэрбээр ахмадуудад үнэгүй зураг авч өгчээ.
Паулина зургаан хүүхэдтэй, 19 ач, зээ, 16 зээнцэртэй бол Мариа нь таван хүүхэд төрүүлж, 12 ач өсгөсөн, долоон зээнцэртэй гэнэ.
100 жилийн хугацаанд Паулина хоёр ч удаа зүрхний шигдээс болж, хорт хавдраар өвдсөн ч өвчнөө ялсан аж.