Өнөөдөр Тайванийн дээд шүүх ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрснөөр ийм төрлийн гэрлэлтийг зөвшөөрдөг шар тивийн анхны улсаар тодорлоо.Тайваньд Чи Чиа Вей хэмээх ижил хүйстэн эр энэ төрлийн хууль батлахыг сүүлийн 30 жил хүлээж буй юм. Тэрбээр Үндсэн хуулийн шүүхэд ийм хүсэлт тавьсан анхдагчдын нэг аж. Энэ жил 59 настай эр 1986 онд эрэгтэй хамтрагчтайгаа гэрлэхээр оролдож байсан бөгөөд Тайванийн дээд шүүх түүнд таван сарын ял оноож байв.
Одоогоор Парламентийн зүгээс энэ хуулийг дэмжих эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ ийм хуулийг хориглохоор санал өгвөл хууль хэрэгжих боломжгүй болно.
Гэхдээ одоогийн ерөнхийлөгч Цай Ин Вэйн өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн эрхийг авахдаа ижил хүйстний гэрлэлтийг дэмжих тал дээр тууштай бодлого явуулна гэж амлаж байв. Тэдний энэ шийдвэр Япон, БНСУ-д бэлгийн цөөнхийг дэмжигчдэд том тус болно гэж үзэж байна.
Ижил хүйстэн, бэлгийн цөөнхийн гэрлэлтийг дэлхий даяар зарим улсад хүлээн зөвшөөрдөг. Харин Ази тивээс анхны улс нь Тайвань болж байна.