БНСУ-ын Инчён хотын нэгэн хүнсний дэлгүүрт зарагдаж байсан кимбабнаас хүний хоёр шүд "илэрсэн" байна. Энэ талаар 45 настай нэгэн хэрэглэгч хүнсний аюулгүй байдлын холбоонд гомдол гаргасан бөгөөд уг кимбаб нь аюулгүй, баталгаатай гэсэн бичигтэй байжээ. Одоогоор кимбабыг яг хэн үйлдвэрлэсэн гэдгийг нарийн тогтоогоогүй байна. Цагдаагийнхан дэлгүүрийн ажилчдаас мэдүүлэг авсан боловч тэднийг буруугүй гэдгийг тогтоосон байна. Энэ талаар холбогдох албаны ажилтан "Одоогоор хэргийг шалгаж буй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Олдсон шүднүүдийг шинжилгээнд явуулсан. Хариуг нь хүлээж байна" гэж ярьжээ.