Их Британийн Манчестер хотын ойролцоо хоёр ч удаа бөмбөг дэлбэрч, нэртэй дуучин бүсгүй Ариана Грандегийн концертийн үеэр болсон халдлагад 19 хүн нас барж, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн. Тэгвэл энэ халдлагыг сэтгүүлчид тус улсад сүүлийн 12 жилд үзэгдээгүй том халдлага боллоо гэж онцлов. Тодруулбал, 2005 оны долдугаар сард Лондон хотод Исламын улс бүлэглэл халдлага үйлдэж, үүний улмаас 56 үн нас барсан харамсалтай явдал гарч байв. Газар дор метроны буудал дээр гурван удаагийн тэсрэх бөмбөгний улмаас 56 хүн нас барж, 700 гаруй хүн бэртэж байв. Түүхэнд Лондоны энэ халдлага долдугаар сарын 7-нд болсон тул 7/7 халдлага гэдгээрээ зард гарчээ.
Хачирхалтай нь, Манчестерийн халдлага Ли Ригби хэмээх армийн цэрэг эрийг Лондон хотын гудамжинд 2013 оны тавдугаар сарын 22-нд хөнөөсөн өдрөөс хойш яг дөрвөн жилийн дараа тэр өдрөө болсон юм. Цэргийн албан хаагч Ли Ригбигийн аминд хүрсэн хоёр алуурчин Муслим шашинт байсан бөгөөд тэд цэрэг эрийг хөнөөгөөд хоёр хүн шархдуулсан билээ. Гэмт хэрэгтнүүд өдгөө Британийн шоронд хоригдож буй.