АНУ-ын Нью Йорк хотын төв алдарт "Times Square"-д явган зорчигчод дайрч, нэг хүний амь нас хөнөөсөн аймшигт аллага болсон билээ. Энэ үеэр мөн 22 хүн гэмтэж, бэртсэн. Тэгвэл эдгээр 22 хүний нэг ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч, 19 настай Жессика Уильямс шархаа даалгүй өөд болсон байна. Нью Жерсигийн ахлах сургуульд суралцдаг Жессика халдлага болох үеэр өөрийн найз 18 настай Дестини Лайтфутын хамт зугаалж байсан аж.
Харамсалтай нь, Жессика энэ өдөр хичээлээ таслаж таарсан бөгөөд гайт осолд орсоныхоо дараа хөл нь хугарч, маш хүнд гэмтэлтэй эмнэлэгт очсон юм. Түүнийг эмнэлэгт хэвтсэнийх нь дараа үеэл нь GoFundMe сайтаар дамжуулан, хандив цуглуулж эхэлсэн бөгөөд даваа гаригт гэхэд 18 мянган доллар цугларчээ.