Карибын Тэнгисийн дээрэмчин киногоороо олонд илүүтэй танигдсан холливудын нэрт жүжигчин Орландо Блумтай нэг шөнийг өнгөрөөсөн Румыний жүжигчин бүсгүй, 21 настай Вивиани Росс үйчлүүлэгчтэйгээ хувийн харилцаа тогтоосон тул ажлаасаа халагдсан байна. Тэрбээр эх орноосоо гарч, Лондонд ирээд ердөө хоёр сар болж байсан юм. Энэ хугацаанд дээдчүүдийн зочилдог таван одтой "Chiltern Firehouse"-т зөөгчөөр ажиллаж байжээ. Харин нэрт жүжигчинтэй хувийн харилцаа тогтоосны дараа менежер нь ажлаас нь халах тушаал гаргасан байна.
Ойрын эх сурвалжийн мэдээлснээр Росс ажлаасаа халагдсанд сэтгэл дундуур байгаа боловч О.Блумтай нэг шөнийг өнгөрөөсөндөө харамсахгүй байгаа аж. Түүнийг маш сайн амраг гэж магтсан гэнэ. Түүнчлэн жүжигчин эр Россыг анх өрөөндөө урьсан бөгөөд танилцах эхний алхамыг ч тэр хийсэн бололтой.
В.Росс Румыний гаралтай бөгөөд гэр бүл нь Ирландад аж төрдөг. Тэрбээр жүжигчин мэргэжилтэй юм. Улмаар карьер хөөхөөр Лондонд ирээд ердөө хоёр сар болж байгаа аж.
Орландо Блум 2002-06 онд жүжигчин Кэйт Босворттой амрагийн харилцаатай байсан билээ. Улмаар Испанийн гоо бүсгүй Пенелоп Крузтай болзож байгаад 2007 онд Австралийн супер модель Миранда Керртэй дотносож, улмаар хосууд 2010 онд хуримласан. Тэдний хамтын амьдрал гурван жил үргэлжилсэн бөгөөд дундаасаа нэг хүүтэй юм. Хамгийн сүүлд жүжигчин эр дуучин Кэйти Пэрритэй нэр холбогдож, хамтдаа багагүй хугацааг өнгөрүүлсэн ч энэ оны эхээр салжээ.