АНУ болон Хойд Солонгосын харилцаа хүйтэрч, дайны ширүүн галд тэмцэлдэх магадлал өндөр буй энэ үед америкчуудын дунд явуулсан санал асуулгаар гарсан үр дүн бүгдийг гайхшруулав. Америкийн №1 дайсан болоод буй (эсвэл Д.Трампын) Хойд Солонгосыг газрын зураг дээр хаана байдгийг заах судалгаанд 1,746 хүн оролцож, тэднээс 64 хувь нь буруу таасан байна. Судалгаанд оролцогчдын 34 хувь нь л залуу удирдагч Ким Жон Иний намыг зөв заасан аж. Ийм судалгааг "Нью-Йорк Таймс" сонин хийж, бусдад хүргэжээ.
Хойд Солонгосчууд пуужин харваж, туршилт хийдэг явдалд дэлхийн олон улс орны удирдагчид шүүмжлэлттэй ханддаг.
Нийт насанд хүрэгчдийн 36 хувь нь зөв таасан бол эрчүүдийн 45%, эмэгтэйчүүдийн 27% нь Хойд Солонгос хаана байгааг мэдэж байжээ. Судалгаанд оролцогчдын 65 ба түүнээс дээш насны хөгшчүүл хамгийн өндөр буюу 48% нь зөв боддог бол 45-54 насныхан ердөө 25% байв.
Хачирхалтай нь, энэ оны эхээр явуулсан нэгэн санал асуулгад Хойд Солонгосыг америкчуудын №1 дайсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. "YouGov" сайтын хийсэн судалгааны 57% буюу 7,160 иргэн шар тивийн Гуулин улсыг дайснаа гэж үзсэн юм.