Жан Зан Зиү хэмээх 12 настай хятад охин олон сая хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст амьдрах итгэл найдвар бэлэглэсэн нэгэн. Тэрбээр зургаан настайдаа авто осолд орж, хоёр хөлгүй болсон ч мөрөөдлөө биелүүлж, баллетийн бүжигчин болсон юм. Охин багаасаа баллетийн бүжигчин болохыг хүсдэг байжээ. Улмаар 2013 оноос баллет заалгуулсан байна.
Тэрбээр анх хятадын ардын авьяаслагууд телевизийн шоу нэвтрүүлэг үзээд баллетчин болохоор шийджээ. Охиныхоо ирээдүйд үргэлж санаа зовдог ээж нь энэ санааг нь дэмжиж, охиноо баллетын сургуульд явуулжээ. Охин анх авяасын үзүүлбэр үзүүлдэг нэгэн шоу нэвтрүүлгийн ялагч болсноор хятадын сошиал ертөнцөд од болсон юм. Тэгвэл энэ жил Хюнан телевизээс зохион байгуулдаг "Amazing Dance" нэвтрүүлэгт оролцсон аж.