Энэ сарын 5-нд "Мөрөөдлийн талбар" хэмээх нэртэй Оросын нэгэн телевизийн шоуны үеэр тус нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Леонид Якубович ёс бус үйлдэл гаргасанд телевизийн удирдлагууд уучлалт хүсчээ. Уг нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэдэг NGO компанийн захирал Савра Дакинова Халимагийн ард иргэдэд тусгайлан захиа бичиж, олон нийтийн хэрэгслээр бүдүүлэг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж байгааг мэдэгджээ.
Уг нэвтрүүлэг бүтнээрээ
Жич: Хэрвээ хөтлөгчийн салаавч гаргаж буй үйлдлийг үзэхийг хүсвэл 35:37 дахь минутаас үзээрэй.
Энэ нэвтрүүлэг цацагдсаны дараа хөтлөгч, жүжигчин "өвөөгийн" балмад үйлдлийг халимагчууд эсэргүүцэж, уучлалт гуйхыг шаардаж байсан юм. Харин С.Дакинова хэдийгээр доромжлох бус хөгжилтэй байдлаар ийм үйлдэл хийсэн гэж тайлбарласан ч хэтэрхий бүдүүлэг байсныг хүлээн зөвшөөрсөн гэнэ. Нэвтрүүлгийн үеэр халимаг дайчдын талаар тэнэгүүд хэмээн нэрлэж, "салаавч" гаргасан юм. Халимагийн засгийн газраас телевизийн сувгаар дамжуулан үндэстнийг нь нийтээр гутаасанд дургүйцэж байгаагаа илэрхийлж, ийм зүйлийг хүлцэн тэвчихэд хэцүү байх болно гэж хатуу мэдэгдсэн аж.