Дэлхийд алдартай "One Direction" хамтлагийн дуучин Харри Стайлес саяхан хайрын тухай өгүүлэх "Carolina" дуу төрсөн түүхийг бусадтай хуваалцжээ. Энэ дууг тэр сохор болзоогоор учирсан 20 настай коллежийн охинд зориулсан аж. Тодруулбал, жүжигчин Жилланд Жонсын төрсөн дүү Тоунес Адайр Жонст зориулсан гэнэ. Тэд хэдэн жилийн өмнө уулзаж байсан бөгөөд ердөө ганц удаагийн болзоо дуучин залууд гүн сэтгэгдэл үлдээсэн бололтой.
Тоунес Өмнөд Каролина мужид төрж өссөн юм. Тэрбээр Гринвуд хотоо орхиж, Лос Анжелес хотын UCLA их сургуульд суралцаж байгаа гэнэ.
Тоунесийн төрж өссөн Гринвуд хот 23 мянган оршин суугчтай жижиг хот юм. Тэрбээр эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд Исабела, Кэмпбэлл хэмээх охин дүүтэй. Харин төрсөн эгч болох Жилланд нь жүжигчин. Эгч нь багаасаа жүжиглэх авьяастай байсан бөгөөд орон нутгийн жижиг театраас гараагаа эхэлж, өдгөө нэг бус удаа олон ангит кинонд дүрээ мөнхөлсөн нэгэн.
Тоунес үүсээд буй шуугианы талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан. Тэрбээр эгчтэйгээ ойр байдаг бөгөөд эгчийнхээ зөвлөснөөр Лос Анжелест амьдрах болсон юм. Тоунесийн нэгэн найзынх хэлснээр бол хоёр тал энгийн найзуудын харилцаатай гэдгийг баталжээ. Тоунес нууцлагдмал амьдралдаа дуртай бөгөөд нэр алдарт гарахыг хүсдэггүй гэнэ.