Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ ирэх сарын 10-14-нд Энэтхэг улсад болно. Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Ц.Баярсайхан нарын удирдлага дор оролцох бөхчүүдийн нэр тодорлоо. Эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Т.Тулга, 65 кг-д Б.Наранболд, 70 кг-д Н.Хатанбаатар, 74 кг-д Г.Төрболд, 86 кг-д П.Өнөрбат, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Д.Отгонцэцэг, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д Б.Шоовдор, 63 кг-д С.Батцэцэг, 69 кг-д Ш.Түмэнцэцэг, 75 кг-д Г.Уртнасан нар зодоглоно. Харин МЧБХ-ныхон энэ жил УАШТ-д түрүүлсэн С.Батболд, Э.Ням-Очир, Н.Лхамгармаа, Г.Мандахнаран, О.Үйтүмэн, П.Орхон, С.Цэрэнчимэд нарыг тус тэмцээнд зодоглуулахгүй байхаар шийджээ. Учир нь, тэднийг үндэсний шигшээ багийнхантай хамт бэлтгэл хийлгүй, нэгдсэн цугларалтаас татгалзсан гэсэн шалтгаанаар Азийн АШТ-д өрсөлдөх тамирчдын мэдүүлэгт нэрийг нь оруулаагүй аж.