ЦУОШГ-аас 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ноос 24-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулав. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэр хур тунадас орж сэрүүхэн байх гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 17-18, 23-нд Алтайн уулсаар 12-147м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18-19-нд Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: 18-нд ихэнх нутгаар, 19,22-нд зарим газраар, 21-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Салхи 18, 21-22-нд зарим газраар 9-14м/с хүрч ширүүснэ. 20-21-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүвтэр Дархадын хотгор, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөроор шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн зүүн хагаст, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 17, 19, 22-23нд зарим газраар 9-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18, 21-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүсч Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 18-19-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 17,19,22-23-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 21,24-нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 16-21 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан байна.