Энэ онд Монгол улсад телевизийн урлаг үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ой тохиож байна. Түүхэн ойгоо угтаж МҮОНРТ-ээс олон цуврал үйл ажиллагаа зохион байгуулахаар болжээ. Эдгээр үйл ажиллагааны эхлэл болгож нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд /сонин сэтгүүл, сайт, телевиз радио/ волейболын тэмцээнийг зохион байгуулах юм. Волейболын тэмцээн 2017 оны 4 дүгээр сарын 29-30 ны өдрүүдэд Спортын төв ордонд зохиогдохоор болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зохиогдох спортын тэмцээн зөвхөн волейболын спортоор хязгаарлагдахгүй бөгөөд ирэх 9 дүгээр сард сагсан бөмбөгийн төрлөөр үргэлжлэх юм байна. Мөн ойгоо угтаж тус хамт олон есдүгээр сард Бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.