Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохиож буй “Nissan” дээд лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 22-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Дөрвөн жилийн дараа болж буй тус тэмцээн МСБХ-ны 55 жилийн ойтой хамтатган, зохиох гэж буйгаараа онцлог. Энэ улиралд бусдыгаа тэргүүлж, Баруун, Зүүн бүсээс шалгарсан шилдэг 20 тамирчны тоглолтоос гадна холын зайн шидэлт, цагариган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээн болох аж.