Сүхбаатар аймгийн "Эхлэл" тулааны спортын нэгдсэн холбооны тамирчид олон улсын таеквондогийн 24 дэх удаагийн УАШТ-д амжилттай оролцож, багийн дүнгээр нэгдүгээр байр эзэллээ. Тус тэмцээн 3-р сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд боллоо. Өсвөр, насанд хүрэгч, ахмад гэсэн насны ангиллаар явагдсан уг тэмцээн тамирчдад 2018 онд Монгол улсад зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосноороо онцлог болсон юм. Тэмцээнийг Дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, ОУХМ Кенеесарын Сейтхан хүрэлцэн ирж сонирхсон юм. Энэхүү тэмцээн 24 дэх удаагаа түүний нэрэмжит болон зохион байгуулагдсан юм.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тэмцээн зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу Монгол улсаас нэг жинд 2 тамирчин оролцно. УАШТ-нээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид ААШТ-нд оролцох эрх авсан юм. УАШТ-ний эхний 4 байр эзэлсэн тамирчид жилийн турш нэгдсэн бэлтгэл сургуулилтанд хамрагдааж 2018 оны ААШТ-нд ямар нэг шалтгаанаар оролцох боломжгүй болсон эхний 2 байрын тамирчдын оронд 3-р байр эзэлсэн 2 тамирчин оролцох эрхтэй. Сүхбаатар аймгаас өсвөр үеийн 20, насанд хүрэгчдийн 12, нийт 32 тамирчин оролцож 15 алт, 7 мөнгө, 9 хүрэл нийт 31 медаль хүртлээ. Медаль авсан тамирчдын мэдэллийг доор харуулав.
Өсвөр үе:
1. 22 кг /эрэгтэй/
• Н. Хадбэлэг - Мөнгөн медаль.
2. 24 кг /эрэгтэй/
• н. Тэлмэн – Мөнгөн медаль
• н. Жамъянсэнгээ – Хүрэл медаль
3. 28 кг /эрэгтэй/
• Н. Төгсбэлэг – Алтан медаль
• н. Билгүүнтулга – Хүрэл медаль
4. 30 кг /эрэгтэй/
• Л. Төгөлдөр – Мөнгөн медаль
5. 32 кг /эрэгтэй/
• н. Мөнх-Эрдэнэ – Мөнгөн медаль
6. 35 кг /эрэгтэй/
• н. Пүрэв-Очир – Алтан медаль
7. 40 кг /эрэгтэй/
• н. Мөнхболд
8. 45 кг /эрэгтэй/
• н. Бат-Итгэл
• Б. Баасанжав
9. 51 кг /эрэгтэй/
• А. Батболд – Алтан медаль
10. 57 кг /эрэгтэй/
• Л. Тэмүүлэн – Алтан медаль
11. 63 кг /эрэгтэй/
• Н. Эрхэмбэлэг – Алтан медаль
12. 69 кг /эрэгтэй/
• Б. Мөнхтүвшин – Хүрэл медаль
1. 26 кг /эмэгтэй/
• Э. Мөнх-Үжин
2. 30 кг /эмэгтэй/
• М. Энхбаясгалан – Хүрэл медаль
3. 35 кг /эмэгтэй/
• С. Даваамягмар – Мөнгөн медаль
4. 52 кг /эмэгтэй/
• Э. Ану-Үжин – Хүрэл медаль
• н. Дөлгөөн
Насанд хүрэгчид:
1. 50 кг /эрэгтэй/
• Х. Шинэзуун – Алтан медаль
• н. Хүрэл-Очир – Мөнгөн медаль
• Ц. Отгонбаяр – Хүрэл медаль
2. 57 кг /эрэгтэй/
• Б. Золбаяр – Хүрэл медаль
3. 64 кг /эрэгтэй/
• Б. Пүрэвжав – Хүрэл медаль
4. 78 кг /эрэгтэй/
• Г. Отгонцогоо – Алтан медаль
5. - 85 кг /эрэгтэй/
• З. Баясгалан – Алтан медаль
6. + 85 кг /эрэгтэй/
• Ч. Сэдэд – Мөнгөн медаль
1. 51 кг /эмэгтэй/
• Э. Эрдэнэцэцэг – Алтан медаль
2. 57 кг /эмэгтэй/
• Э. Төмөрсүх – Хүрэл медаль
3. – 75 кг /эмэгтэй/
• А. Зууннаст – Алтан медаль
4. + 75 кг /эмэгтэй/
• Б. Нандинчимэг – Алтан медаль
Тус тус медалийн болзол хангаж 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг багаараа авлаа.
Багийн дүнгээр өсвөр үе “Хосин сүль” буюу /болзолт тулаан/-ы төрлөөр 1-р байр эзлэн 4 алтан медаль, тулааны төрлөөр 5 алт 5 мөнгө, 5 хүрэл медалиар 3-р байр, насанд хүрэгчид 6 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж 1-р байр эзлэн дасгалжуулагч Нацагдоржийн Нэргүй тэмцээний шилдгийн шилдэг дасгалжуулагчаар шалгарлаа.
Тэмцээнд тамирчдыг оролцоход дэмжиж тусласан тэдгээрийн ар гэр, хамт олон, найз нөхдөд болон аймгийн БТСГ-ын хамт олонд баг тамирчид талархалаа илэрхийлж байна. Мөн тамирчдаа өндөр ур чадвартай болгон шилдгийн шилдэг багийг бэлтгэн бүрдүүлж чадсан Сүхбаатар аймгийн БТСГ, “Эхлэл” тулааны спортын нэгдсэн холбооны багш, дасгалжуулагч Н. Нэргүйд ч тамирчид гүн талархал илэрхийлж байсан. Нацагдорж овогтой Нэргүй нь “Эхлэл” Олон Улсын Таеквондогийн клубыг 2004 онд үүсгэн байгуулж багш дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө тасралтгүй 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж аймаг, бүс, улс, тив, дэлхийн хэмжээний тамирчдыг бэлтгэн гаргасаар байна. Тэрээр тамирчидаа дан ганц Олон Улсын Таеквондогийн спортоор хичээллүүлээд зогсохгүй тус спортоо үндсэн сууриа болгон бусад тулааны спортын олон төрлүүдээр амжилт үзүүлж байгаа бөгөөд зөвхөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гэхэд 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 алт, 5 мөнгө, 3 хүрэл гээд нийт 19 медалийг аймаг орон нутаг, эх орондоо авч ирсэн амжилттай байна. Мөн 2020 оны Олимпийн наадамд оролцох бүрэн боломжтой тамирчид ч Эхлэл клубын тамирчдын дунд байгаа гэдгийг дасгалжуулагчид хэлж байсан. Жилээс жилд дасгалжуулагч болоод тамирчдын ур чадвар нэмэгдэн, амжилтууд улам бүр ахиж үйл ажиллагаа нь өргөжин тэлж тогтмолжсон тул “Эхлэл” клубыг 2017 он дөнгөж гармагц Сүхбаатар аймгийн “Эхлэл” тулааны спортын нэгдсэн холбоо болгон өргөжүүлэн шинээр байгуулжээ. Холбоо болон өргөжсөнөөр тулааны спортын тамирчид дараа дараагийн залгамж халаа боловсон хүчин болон үлдэх боломж бий болж байгаа юм.