Сүхбаатар аймгийн АН-ынхан “ХАМТДАА ЭСЭРГҮҮЦЬЕ” эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, улс төрийн суултыг эхлүүлнэ гэдгээ нэлээд хэдэн хоногийн өмнөөс зарлаад байсан юм. Тэгвэл өчигдөр тус цуглаан болоогүй байна. Тодруулбал, малын шүлхий өвчин гарсантай холбоотойгоор онцгой байдал зарласан тул хурал, цуглаан, жагсаал хийхийг хориглосон байна. Хэрэв цуглаан болсон бол 3-4 мянган хүн оролцох байсан гэж зарим эх сурвалж хэлж буй.
Түүнчлэн Дарьганга суманд болсон ИТХ-ын дахин сонгуульд АН-аас нэр дэвшиж, МАН-аас өрсөлдсөн З.Энхтөрийг саналын илт давуугаар ялсан П.Мөнхжаргалын эрхийг батламжлахгүй байгаад бухимдсан Дарьганга сумын иргэд, тойргийн сонгогчид ирж хамтран жагсаал хийх, шаардлага хүргүүлэх саналаа ирүүлээд байсан байна.