Нийтэлсэн Б.Саруултөр
Монголын тэр дундаа Улаанбаатар хотын хүн амын дундах агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл илт нэмэгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрлөө. Уушги болон сэтгэхүйн оюуны үйл ажиллагаа муудах, мэдрэл, цусны даралт, зүрх судасны цохилтын тоо өөрчлөгдөх зэрэг өвчин эмгэгт агаарын бохирдол нөлөөлж, цаашлаад төрөлхийн гажиг хөгжилтэй хүүхэд төрөх, ураг эндэх, хүүхдийн биеийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх, биеийн дархлаа эрс суларч амьсгалын замын өвчин газар авсныг эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байна.
Энэ бүхний цаана утаа, нүүрсний утаа байгааг хүн бүр мэдэж байгаа. Бээжингээс тав дахин илүү аюултай хэмжээнд Улаанбаатарын утаа хэмжигдэж байгаа энэ цаг үед үүнийг хэрхэн өөрчилж болохыг эрэлхийлж энэ нийтлэлийг бэлтгэлээ.
Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдолын өнөөгийн байдал
Улаанбаатар хот Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл төдийгүй дэлхийн хамгийн бохирдсон хотуудын нэг болж байна. Гэр хорооллын айл өрхүүдийн дийлэнх нь нүүрс, мод түлж халаалтын асуудлаа шийдвэрлэж байна. Энэ нь хотын агаарт цацагдаж буй нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) 60 орчим хувийг эзэлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс үлэмж хэтрэн, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд маш хортойгоор нөлөөлөх түвшинд хүрчээ.
Улаанбаатар хотын тоосонцорын жилийн дундаж агууламж
Байршил |
PM10 |
PM2.5 |
Хэтэрч буй хэмжээ: Агаарын чанарын стандарттай харьцуулсан харьцаа |
|
мг/м3 |
МУАЧС |
ДЭМБ |
||
Хотын төв |
150-250 |
75-150 |
3-6 |
7-15 |
Гэр хороолол |
350-700 |
200-350 |
7-14 |
17-35 |
- МУАЧС-Монгол Улсын агаарын чанарын стандарт
- ДЭМБ- Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
Гэр хороололд тоосонцорын хэмжээ МУАЧС-аас 7-14 дахин, ДЭМБ-ын стандартаас 17-35 дахин их байна.
Агаарын чанар улирлаар маш их хэлбэлзэлтэй байдаг. Зуны улиралд харьцангуй бохирдол багатай байдаг бол өвлийн улиралд хамгийн өндөр түвшинд хүрдэг.
Агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоо
Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрч олон хүүхэд багачууд болон томчууд амь насаа алдаж Улаанбаатарын агаарын бохирдлоос болж 2015 онд гэхэд л 435 хүүхэд, 4330 насанд хүрэгч нас барж, 143079 хүн хөдөлмөрийн чадамжаа алдсан байна.
Энэ нь нийт нас баралт хүүхэд насанд хүрэгчид нийлээд 4765 бөгөөд өдөрт нас барах хүний тоо 13 хүн байна. Энэ нь зэвсэгт мөргөлдөөнөөс ч илүү хүмүүсийг алж байгаа юм.
ГАРЦ: АГААРЫН БОХИРДЛООС БҮРЭН САЛСАН ХОТУУДЫН ТУРШЛАГА
- АГААРЫН БОХИРДЛООС САЛСАН ЛОНДОНЧУУДЫН ТУРШЛАГА
Ердөө хагас зууны өмнө буюу 1952 он өвөл, Английн Лондон хотын түүхэнд битгий хэл дэлхийн түүхэнд байгаагүй аймшигт гамшиг тохиосон нь өнөөг хүртэл үлгэр домог мэт яригддаг “Үхлийн утаан хөшиг” хэмээх хар өдрүүд байв. Ганцхан өвөл 12 мянган хүний алтан амийг авч, дөрөвхөн хоногийн дотор 4000 хүнийг "залгисан" гамшигт агаарын бохирдлоос Лондончууд хэрхэн ангижирсан бэ?
Эрх баригчид Цэвэр агаарын хууль баталсан бөгөөд эл хууль хэрэгжиж эхэлснээр Лондон хот ганцхан өвлийн дотор утаа, агаарын бохирдлын төвшинг эрс багасгаж, дөрөвхөн жилийн дараа агаарын бохирдлоос бүрэн ангижирсан гэдэг.
Асар богино хугацаанд агаарын бохирдлоос салж чадсан нь ердөө л түүхий нүүрсний хэрэглээг хуульчлан хориглож, цахилгаан болон МЕТАН ХИЙ /БАЙГАЛИЙН ХИЙН/ түлшний хэрэглээг нэвтрүүлж, томоохон үйлдвэрүүдийг хот болон суурьшлын бүсээс гаргаж, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн шилжүүлжээ. Мөн Лондон хотод "Агаарын хяналтын бүс"-үүд бий болж МЕТАН /БАЙГАЛИЙН ХИЙ/ хэрэглэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулж, аажмаар арилгаж чаджээ.
- АГААРЫН БОХИРДЛООС САЛСАН СОЛОНГОСЧУУДЫН ТУРШЛАГААС
1980-иад оны үед БНСУ-н агаарын бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдөх хэмжээнээс зургаа дахин болж аюулт гамшгийн хэмжээнд хүрсэн юм.
Энэ аюулт нөхцөл байдал нь хатуу түлш болох нүүрсийг асар их хэмжээгээр хэрэглэсэн бөгөөд үүнд муу зохион байгуулалттай БНСУ-ын Засгийн газар болон Эрчим хүч, Байгаль орчны бодлоготой шууд холбоотой байлаа.
1988 онд Агаарын бохирдлыг арилгаж, Сөүлийн Олимпийг зохион байгуулахтай холбоотойгоор шинэ түвшний бодлогыг улс орон даяар заавал мөрдүүлж эхэлсэн юм.
Тэд агаарын бохирдлоос салахын тулд дараах таван бодлогыг хэрэгжүүлжээ.
- Гол хотуудад хотын хийн хангамжийн нэгдсэн сүлжээг бий болгож айл өрхүүдийг МЕТАН ХИЙ /БАЙГАЛИЙН ХИЙ/-гээр хангасан.
- Дүүргийн дулаан хангамжийн системийг өргөжүүлсэн.
- БНСУ-н Засгийн газар Хотын бүсэд нүүрсний хэрэглээг асар хурдан бууруулж, хэрэглэхийг хориглосон.
- БНСУ-н Засгийн газар МЕТАН ХИЙ /БАЙГАЛИЙН ХИЙ/-гээр ажилладаг цахилгаан станцуудыг барьж эхэлсэн.
- Үндэсний хэмжээнд Эрчим хүчний салбар агаарын чанарыг сайжруулахад анхаарч ОУ-ын стандартыг мөрдөж эхэлсэн байдаг байна.
АГААРЫН БОХИРДЛООС САЛСАН ДЭЛХИЙН БУСАД ХОТУУДЫН ТУРШЛАГА
Бээжин хотын төлөв (FINANCIAL TIMES сонин)
Түүхэн баримтаас харахад АНУ-ын Нью-Йорк, Канадын Торонто, Туркийн Истанбул зэрэг дэлхийн томоохон хотууд метан хий /Байгалийн хий/-г ашиглаж эхэлснээр агаарын бохирдлоос амжилттай маш хурдан салж чадсан.
Хүн амын эрүүл мэнд болон байгаль орчин, дэлхийн цаг уурын өөрчлөлтөд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, агаарын бохирдлоос шалтгаалан тэд нүүрсний хэрэглээг зогсоож метан хий хэрэглэх болсон юм.
Дэлхий дээр эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй агаарын бохирдолд жилд сая сая хүн амь насаа алддаг. Нас баралтын ихэнх хувийг гамшгийн хэмжээнд хүрсэн Хятадын хотууд болон Энэтхэгийн хотуудын оршин суугчид эзэлж байгаа юм. Үүнд Бээжингээс тав дахин их агаарын бохирдолттой Улаанбаатар ч бас багтаж байгаа юм.
Хятад улсын засгийн газар ч гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлоос салахын тулд Метан /Байгалийн хийд шилжиж байгаа юм. 2020 он гэхэд Хятад улсын засгийн газрын бодлогын хүрээнд Бээжин хотын эрчим хүчний 32% хувийг Метан /Байгалийн хийгээр хангаж, зургаан хувийг л нүүрсээр хангана хэмээн шийдвэрлэсэн байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, МЕТАН ХИЙН АМИН ЧУХАЛ ХЭРЭГЦЭЭ
- Оройн оргил ачааллыг давахад Маневар эргэлт сайтай цахилгаан станц, эх үүсвэр барих
- ОХУ-д төлж буй импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг эх орондоо хадгалах.
Цахилгаан эрчим хүчний импорт /сая. кВт.цаг/
Жил |
ОХУ |
Хятад |
Нийт |
|
Нийт |
Оюутолгой |
|||
2012 |
391.5 |
42.75 |
27.1 |
434.25 |
2013 |
412.6 |
768.59 |
760.5 |
1181.19 |
2014 |
390 |
999.26 |
987.7 |
1389.24 |
2015 |
312 |
1109.05 |
1090.04 |
1421 |
2016 |
385.4 |
1190.98 |
1173.2 |
1576.41 |
- Өвлийн эрчим хүчний системд ОХУ-аас импортоор авч буй 1квт.цаг цахилгаан эрчим хүчний үнэ 2012 онд 0.069 ам.доллар буюу108.34 төгрөг байсан бол 2015 онд 0.072ам.доллар буюу 166.57 төгрөг болж 54 хувиар өссөн байна.
- Өндөрлөг газрын дулаан хангамж болон өндөр байшингуудын эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэхэд халуун усан халаалт нь гидравлик горимын хувьд хүндрэлтэй байдаг.
- Дулааныг хангах болон буцах халуун усны хоёр шугам ашиглахын оронд байгалийн хийн нэг шугам ашиглах нь илүү үр ашигтай.
- Агаарын бохирдлыг бүрэн арилгаж, цэвэр ногоон хотыг бий болгоно
- Нүүрсний хорт утаанд хордож, өвдөж, нас барж буй хүүхдүүдээ аварч, ирээдүйгээ аюулгүй тайван хотод амьдруулна.
- Ил нүүрсний олборлолтоос ялгарах метан хийг эрчим хүчинд үр ашигтайгаар авч ашиглах.
- Метан хий нь үйлдвэрлэлийн гол түүхий эд болдог бөгөөд үүнд бордоо, эмийн үйлдвэр, устөрөгчийн технологи, химийн үйлдвэр, хуванцар, гоо сайханд өргөн ашигладаг.
- Парисын гэрээнд нэгдсэн үүргээ ухамсарлаж, хүлэмжийн хийн ялгарал түүн дотроо угаарын хийнээс 21 дахин их хэмжээгээр дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлөгч нүүрсний давхаргын метан хийг нүүрснээсээ өмнө ашиглах нь эдийн засагтаа өндөр үр ашигтай шийдэл юм.
- Агаарт хий дэмий цацагдаж байгаа метан хийг олборловол импортоор авдаг, 2500 төгрөгийн үнэтэй LPG хийний оронд 200 төгрөгийн үнэтэй байгалийн хийг ард түмэндээ нийлүүлэх боломжтойг эрдэмтэн судлаачид тооцоолон гаргаад байна.