Орон нутагт циркийн урлагаар үйлчлэхээр явж байсан бидний мэргэжил нэгт жүжигчин алиалагч Соёлын тэргүүний ажилтан, алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга, жонглёрчин Б.Идэр нар ослын улмаас зуурдаар нас нөгчлөө.
Идэр залуу насныхаа цог золбоо, авьяас билэг, ур чадвараа ард түмэндээ зориулан Монголын циркийн урлагийн хөгжлийн төлөө зүтгэж явсан Та бүхнийг Монголын бүх циркчид үүрд дурсан санах болно. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Монголын циркийн урлагийн уран бүтээлчид.