Ардчилсан намын даргад нэр дэвшигчид Мөрөнд уулзалт хийх үеэр Ардчилсан залуучуудын холбооны төлөөлөл тэдэнд амжилт хүсч, эх орон, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө цогтой тэмцэгч Чингүнжавтай холбоотой домгийг бэлгэдсэний дээр орчин цагт сэтгэл ханамжтай, таатай байгаагаа илэрхийлэх нэгэн хэлбэр болсон LIKE буюу эрхий хурууны хэлбэр бүхий дурсгалын зүйлийг хадгалуулжээ. Хөвсгөл аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Ц.Түмэнбаяр нэр дэвшигчдэд хандан “Ардчилсан намын даргын сонгууль бол намын шинэчлэлийн нэгээхэн хэсэг бөгөөд эвээ эрхэмлэн хамтдаа сурталчилгаагаа хийж байгаа нэр дэвшигчдэд талархаж байна. Энэ таван лидерийн хэн нь ч ялсан гэсэн Ардчилсан залуучуудын холбоо хамтарч ажиллах болно. Сонгуулийн дараа ялсан нь эрхий хуруу болж, ялагдсан нь атгасан гар шиг хамтарч ажиллаарай” хэмээн захисан аж.