Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хурал өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хотын утааны асуудлаар хэлэлцэв.
Эл хуралд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” ТББ-ынхан оролцож, санал бодлоо солилцлоо.
Тус хурлын үеэр ҮАБЗ Улаанбаатар хотын утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч, гамшгийн үеийн хориглох, хязгаарлах онцгой дэглэмийг дагаж мөрдөхөөр боллоо.
Эл дэглэмийг зөрчвөл тухайн иргэн, байгууллага хариуцлага хүлээх аж.