Хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэг удаа шинэчлэн тогтоодог билээ.
Эл хуулийн дагуу 2016 оны дөрөвдүгээр сарын 20-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдан тогтоол баталж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэж, эл шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ.
Харин эдийн засгийн хямралаас үүдэн Төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байхаар шийдвэрлэжээ.