БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн дотны найз Чой Сун Силийг 800 тэрбум вон буюу 668 сая ам.долларын "идсэн" хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд энэ хэргийн учрыг олохоор Германд амьдарч буй түүний охиныг нутаг буцаахын тулд Германы прокурорын газартай хамтрах хүсэлт тавьжээ.
Чойгийн охин Чун Юраг ерөнхийлөгчийг асуудалд оруулахад гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн гэж үздэг. Түүнийг авилгаар сургуульд элссэнд нь дургүйцэж, үеийн охидууд нь жагсаал хийснээр ерөнхийлөгч болон түүний найзын хэрэг илэрсэн юм. Чун Юра Германд бяцхан хүүхдийнхээ хамт амьдарч байгаа бөгөөд шүүхэд мэдүүлэг өгөхийн тулд нутаг буцахыг хууль сахиулагчид сануулсан байна.
Түүнчлэн Чой Сун Силийн нууцалж буй банкны бичиг баримт болон бусад эд хөрөнгийн талаар мэдээлэл авахын тулд Германы прокурорын хамтын ажиллагаа тус болно гэж Өмнөд Солонгосын цагдаагийнхан үзэж буй.