Мэргэжлийн боксын дунд жинд цагтаа шуугиулж байсан Бернард Хопкинсийн эрин үе өндөрлөв. Тэрбээр хоёр жилийн өмнө ОХУ-ын Сергей Ковалёвтой дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдсан ч дийлдсэн юм. Үүнээс хойш рингэн дээр гараагүй домогт боксчин өөрөөсөө 24 насаар дүү боксчин Жо Смиттэй эцсийн тулаанаа хийж, гутамшигтайгаар рингээ орхилоо. Энэ тулаанд ялахыг хүсч буйгаа ярьж байсан Бернард Хопкинс их спортод тэр тусмаа мэргэжлийн спортод хэтэрхий хөгшдөнө гэдгээ ойлгосон болов уу.
Тулааны наймдугаар үед хүнд цохилтод орж, тэнцвэр алдсан "хөгшин эр"-ийг Ж.Смит нэмэлт цохилтоор рингнээс буулгаж орхисон юм.
Б.Хопкинс мэргэжлийн бокст 1988 оноос хойш тулалдаж, энэ хугацаанд 67 тулаан хийж, 55-д нь ялалт байгуулсан. Үүнээс 32-ыг нь хүнд цохилтоор буулгаж авсан юм.