Хэдхэн хоногийн өмнө цахим ертөнцийг шуугиулсан зүйл бол Берлиний нэгэн метронд үл таних нэгэн бүсгүйг ямар ч шалтгаангүйгээр өшиглөж, шатнаас унагасан бичлэг. Тэгвэл энэхүү балмад этгээдийг Берлиний Шарлоттенбургийн автобусны буудлаас баривчилсан аж.
Герман эмэгтэйг шатаар уруудаж явахад нь өшиглөсөн энэ эр Болгарын Варна хотын иргэн, гурван хүүхдийн эцэг гэнэ. Түүнийг Святослав Стойков гэдэг бөгөөд цагдаагийнхан түүнд танхай болон дээрмийн хэргээр ял тулгаж буй. Тэрбээр өнөөдөр барьцаагаар суллагдсан байна.
Энэ хэргийн талаар балмад этгээдтэй хамт явж байсан ах дүү болон, нэг найзыг нь гэрчээр мэдүүлэг авчээ. Энэ хэрэг өнгөрсөн аравдугаар сарын 27-нд болсон бөгөөд цахим ертөнцөөр тарсны дараа герман даяар шуугиан тарьсан юм.