Манайх шиг эрс тэрс уур амьсгалтай газарт автомашинтай хүмүүс машинаа халаах гэж их цаг үрдэг. Тэгвэл үнэндээ ингэх шаардлага огт байхгүй юм.
Ихэнх жолооч нар цаг агаар хүйтэрсэн үед автомашинаа халаах нь тухайн машины моторт нэн чухал гэж үздэг. Гэвч ингэх шаардлага огт байхгүй бөгөөд харин ч дэмий бензин үрсэн хэрэг аж. Зөвхөн бензин үрээд ч зогсохгүй, асаалттай нь удаан зогсоосноор моторын тосыг ч багасгадаг юм байна.
Учир нь автомашины түлш агаартай холилдож, зарцуулалт хийдэг тохиргоотой юм. Өвлийн улиралд бензин уурших нь эрс багасдаг учраас таны автомашин илүү их бензин зарцуулдаг. Тиймээс асаалттайгаар удаан зогсвол түлшийг "уудаг" гэнэ.
Тэгвэл автомашиныг халаах "бодол" хэнд төрсөн бэ?
1980 оноос өмнө үйлдвэрлэсэн автомашины карбюратор хүйтэнд тэсвэргүй байжээ. Тиймээс машиныг хөдөлгөхөөсөө өмнө халаадаг байсан юм. Харин 1980-иад оны дунд үеэс карбюраторын үүрэг багасаж, электрон түлш шахагч орлох болсон байна. Харин өдгөө автомашиныг удаан халаах шаардлагагүй бөгөөд ердөө 30-60 секундэд хөдлөхөд хангалттай цэнэг авсан байдаг.
Эх сурвалж: Business Insider