"Авьяаслаг монголчууд" шоуны шигшээд шалгарч, үкэлэ хөгжмийг Монголын залууст мэдрүүлсэн Б.Ихэрсувдыг арлын оронд эр бяраа гайхуулж байсан аатай их аварга Асашорюү Д.Дагвадоржийн хамаатан гэх цуурхал хэсэгтээ л тарсан. Тэгвэл энэ нь үнэний ортой бололтой.
Б.Ихэрсувд нь Д.Дагвадоржийн экс эхнэр Г.Тамирын төрсөн эгч Г.Хосбаярын охин бөгөөд энэ жил 18 настай юм. Сонирхуулахад, түүний эмээ С.Эрдэнэчимэг нь "Ихэрсувд" хэмээх компанийн захирал билээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа энэ талаар "Ихэрсувд бол намайг эмээ болгосон зээ охины маань нэр. Зээ охиныхоо нэрийг компанидаа өгсөн юм. Манай хүүхдүүдийн аав нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Ихэр гэдэг газар төрсөн хүн. Тиймээс компаниа төрсөн газраараа нэрлэсэн юм. Анх "Ихэр" нэртэй компани байгуулснаа "Ихэр авто" болгон өөрчилсөн. Охин маань "Ихэр тана" компани байгуулж, дараа нь "Ихэр сувд" охин компанитай болсон" хэмээн ярьж байв.