Туркийн Истанбул хотод хөлбөмбөгийн "Бешикташ" клубийн цэнгэлдэхийн ойролцоо хоёр ч дэлбэрэлт болж, үүний улмаас 38 хүн өөд болж, 150 орчим хүн бэртлээ гэж "RT" мэдээллээ. Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Соулугийн мэдээлснээр 30 орчим цагдаа, долоон энгийн иргэн болон нэг нь үл мэдэгдэх хүн нас барсан байна. Мөн эрүүл мэндийн сайд Рекеп Акдагийн мэдээлснээр 155 иргэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэднээс 14-ийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Халдлага орон нутгийн цагаар үдшийн 22:30 минутад болсон аж. Энэ үеэр Туркийн хоёр хөлбөмбөгийн топ клуб хоорондоо тоглож байсан юм. Эхний халдлага болсны дараа ойролцоогоор 40 орчим секундын дараа хоёр дахь халдлагын чимээ сонсогджээ.
Цагдаагийнхан эл халдлагад ойролцоогоор 10 гаруй хүнийг сэжиглэж байгаа талаар холбогдох албаны хүмүүс нь мэдээлэв. Эрүүл мэндийн сайд Рекеп Акдагийн мэдээлснээр гэмтсэн хүмүүсээс 17 нь яаралтай хагалгаанд оржээ.
At least 13 people killed by a huge car bomb in ‘inhuman terror attack’ at the Besiktas football stadium in Turkey https://t.co/i0N8TUjlqm pic.twitter.com/DkeknLAVpx
— SitiBe (@sitibedotcom) December 10, 2016
Халдлага үйлдэгч нь цагдаагийн автобусыг онилсон гэж дотоод хэргийн сайд мэдээлжээ.
Энэ халдлагын талаар Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган цагдаа болон энгийн иргэдийг онилсон энэ үйлдлийг буруутгаж, гэм буруутныг нь олж тогтоохоо амлав.