Өнгөрсөн онд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлах үеэр эдийн засгийн хямралаас гарахад туслахын тулд 1 тэрбум ам.доллар зээл өгөхөөр болсон билээ. Харамсалтай нь, энэ зээлийн асуудал гацаанд орсон байна. Шалтгаан нь өнгөрсөн сард Далай Ламыг хүлээн авсантай холбогдуулж, Хятадын эсэргүүцэлтэй тулгарсан талаар Энэтхэгийн хэвлэлээр бичих болжээ.
Энэ талаар холбогдох хүмүүс нь "Монголчуудад туслахад бэлэн байгаа. Энэ нь хоёр орны найрсаг харилцаанд тустай. Гэхдээ энэ асуудалд бид илүү нухацтай хандаж, дахин нягталж үзэх шаардлагатай" гэв.
Далай ламын айлчлалтай холбогдуулж, Хятадын талаас 4.2 тэрбум ам.долларын зээл өгөх байсан ч хэлэлцээрийг хойшлуулсан. Түүнчлэн Хятадын зүгээс хилийн татвар авах болсон гэх зэргээр Энэтхэгийн цахим хуудсанд бичигджээ. Үүгээр ч зогсохгүй Москва Бээжинтэй тогтоосон найрсаг харилцаандаа сэв суулгахыг хүсэхгүй учир, монголчуудын эртний анд оросууд тэдэнд туслахгүй гэж онцолсон байна.
Энэтхэгчүүд Монголыг гурав дахь хөршөө гэж үздэг. Тиймээс өнгөрсөн жил манай улсын ерөнхий сайд Н.Моди зочлохдоо 1 тэрбум ам.долларын зээл олгохоор болсон. Энэ тал дээр шаргуу ажиллахаа Энэтхэгийн тал хөөцөлдөж байгаа ч Хятадын эсэргүүцэл хүчтэй байгааг тус улсын хэвлэлд онцолжээ.