Өнгөрсөн жил “Балдорж” сан, СУИС-ийн Сэтгүүлзүйн профессорын багтай хамтран “Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн төлөв, хандлага” онол практикийн хурлыг зохион байгуулсан. Салбартаа ус, агаар мэт дутагдаад байгаа хатуу, үнэн үгийг судлаач нар индэр дээрээс хэлж, хуралд оролцогчид ч санал бодлоо солилцсон юм.
Нийгмийн буртгийг арилгахын төлөө үзгээ барьж, үгээ хэлдэг сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарынхан ч бас хэн нэгнээс үг сонсон, “ташуурдуулж”, хатуу үг даах тэнхээтэй болох ёстой. Ийм л зорилгоор СУИС-ийн Сэтгүүлзүйн профессорын багаас санаачлан, “Балдорж” сантай хамтарч “Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн төлөв, хандлага” онол, практикийн бага хурлыг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан түүхтэй.
Тэгвэл энэ жил онол практикийн хурлыг баасан гаригт “Сэтгүүлч, сэтгүүл зүйн бүтээл” сэдвээр зохион байгуулах юм.
“Сэтгүүлч, сэтгүүл зүйн бүтээл” онол практикийн хурлын хөтөлбөр
14.00-14.20 Хурлын нээлт
14.20-14.30 ИЛТГЭЛ 1. “СЭТГҮҮЛ ЗҮЙН ШҮҮМЖ СУДЛАЛ”
Илтгэгч: Доктор П.БАТХУЯГ СУИС-ийн ТУС-ийн Урлаг судлалын тэнхим
14.30-14.40 ИЛТГЭЛ 2. “ИРГЭНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ БА МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ”
Илтгэгч: А.ОЮУНГЭРЭЛ “Сэтгүүлч”дээд сургуулийн зөвлөх багш
14.40-14.50 ИЛТГЭЛ 3. “ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙ” Балдорж шагналт сэтгүүлч Б.Энхзаяагийн нийтлэлийн жишээн дээр
Илтгэгч: Доктор Ч.ЧИМЭГБААТАР СУИС-ийн РТМУС-ийн Сэтгүүл зүйн тэнхим
14.50-16.00 “Зууны мэдээ”сонины сэтгүүлч Б.ЭНХЗАЯА үг хэлнэ.
15.00-15.10 ИЛТГЭГЧ 4. “ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙ” Балдорж шагналт сэтгүүлч Г.Одгаравын нийтлэлийн жишээн дээр
Илтгэгч: Доктор Б.НАРАНБААТАР МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим
15.10-15.20 GoGo мэдээллийн агентлагийн сэтгүүлч Г.ОДГАРАВ үг хэлнэ.
15.20-15.30 ИЛТГЭГЧ 5. “ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ” Балдорж шагналт сэтгүүлч О.Бат-Ундрахын нийтлэлийн жишээн дээр
Илтгэгч: Т.ӨНӨРСАЙХАН МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим
15.30-15.40 “Өнөөдөр” сонины сэтгүүлч О.БАТ-УНДРАХ үг хэлнэ.
15.50-16.00 ИЛТГЭЛ 6. “ОРЧИН ЦАГИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН БҮТЭЭЛ”
Илтгэгч: Б.ОДСҮРЭН “Сэтгүүлч” дээд сургуулийн зөвлөх багш
16.00 – 16.10 БАГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Илтгэлүүдийг интернет орчинд болон багаар хэлэлцүүлнэ.
16.10-16.40 Багийн модираторууд хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулна.
16.40-17.00 ХУРЛЫН ХААЛТ
Аль ч салбарт шүүмж судлал чухал нөлөөтэй. Хөгжье, дэвшье, урагшилъя гэвэл эрүүл, бодитой шүүмжийг хүлээн авч, засаж залруулж байх учиртай.
Хоёр дахь удаагаа зохион байгуулах онол, практикийн хурлын мэдээллийг энэ удаа www.unuudur.mn сайт болон “Өнөөдөр сонин” фэйсбүүк хуудсаар дамжуулан шууд нэвтрүүлж, илтгэлүүдтэй холбоотой санал шүүмжийг хүлээн авах болно.