Хайртай нохойгоо кенгурунаас аварсан эрийн амьдрал хэдхэн хоногийн дотор айдас хүйдэст автсан байна. Нью Саут Уэйлсийн Дуббо хотод амьдардаг 34 настай Грэйг Тонкинс гэх эр нохойгоо аврахын тулд кенгуруг "шанаадсан" бичлэг цахим ертөнцөд дуулиан тарьсан.
Тэрбээр Таронга амьтны хүрээлэнд ажилдаг бөгөөд зургаан жил зааныг асарч, хамгаалагчаар ажиллаж байгаа аж. Тэгвэл зэрлэг ан амьтанд хайртай хүмүүс энэ бичлэгийн дараа уг амьтны хүрээлэн рүү захидал бичиж, "танхай" ажилтнаа халахыг шаардсан аж. Австраличуудын бахархал болсон кенгуруд гар хүрсэн бичлэг нутгийн иргэдийн дургүйг хүргэж, тэдний бухимдал дээд цэгтээ хүрснийг энэ үйл явдал харуулав.
Тэгвэл Таронго амьтны хүрээлэнгээс өөрсдийн цахим хуудсаар дамжуулан Тонкинсыг ажлаас нь халах шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэд "Тонкинс манай албанд ороод зургаан жил алдаа гаргалггүй ажилласан. Бид түүнийг ийм шалтгаанаар халах нь шударга бус гэж үзэж буй" хэмээн мэдэгджээ.
Австрали эрийн хайртай нохойг Макс гэдэг бөгөөд улсдаа болдог нохойны тэмцээнд хамгийн өндөр харайдаг нохойгоор шалгарч байсан аж. Түүнчлэн Тонкинс Австралийн анчдын холбооны гишүүн юм.
Харин амьтан хамгаалах нийгэмлэгийн гишүүд Тонкинсыг айлгаж, сүрдүүлсэн, гэртээ байх үед нь тайван амгалан байдлыг нь алдагдуулсан тул аргаа барсан эр өчигдөр цагдаа дуудсан гэнэ.