"Авьяаслаг монголчууд" шоуны гуравдугаар шатны хамгийн сүүлийн оролцогч О.Энх-Эрдэнийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе.
Эрдэнэтийн унаган хүүхэд
Отгонбаатарын Энх-Эрдэнэ 1996 оны дөрөвдүгээр сарын 10-нд Эрдэнэт хотод төрсөн. Тус хотод дунд сургуулиа төгсчээ.
Айлын бага
О.Энх-Эрдэнэ дээрээ нэг эгчтэй. Түүний төрсөн эгчийг О.Энхзул гэдэг.
Тэр оюутан
Тэрбээр Шинжлэх ухаан технологийн их сургуульд суралцдаг аж.
О.Энх-Эрдэнэ хөгжмийн авьяастай
Тэр гитар тоглохоос гадна төгөлдөр хуур тоглож чадна.
Америкт танил болов
О.Энх-Эрдэнэ хоёрдугаар шатанд АНУ-ын каунтри дуучин "Кинг" хочит Жорж Стрейтийн "Amarillo By Morning" дууг дуулсан юм. Энэ дуугаараа тэр алс холын Америкийн сонсогчдод хүрсэн юм. Түүний дуулсан дууг анх 1973 онд Терри Стэффорд, Пол Фразер нар дуулж олны хүртээл болгосон бол 10 жилийн дараа Жорж Страйт өөр хувилбараар дуулж, олонд хүргэсэн аж. Түүнчлэн энэ дууг яг О.Энх-Эрдэнийн дуулсан хувилбараар нь Америкт радиогоор цацсан билээ. Энэ дуу Youtube сайтад байрлуулснаас хойш давхардсан тоогоор 1.1 сая хүн үзэж, сонирхсон юм.
О.Энх-Эрдэнийн дуулсан хувилбар.
Жорж Стрейтийн дуулсан хувилбар.
Харин өчигдөр тэр домогт Элвис Прэйслиг дуурайв
Харин өчигдөрийн дугаарт тэр домогт Элвис Прэйслигийн "Don't be cruel" дууг амилуулсан юм. Энэ дууг 1956 онд анх Э.Прэйсли дуулж байсан бөгөөд 2004 онд Роллинг Стоноос гаргасан 500 шилдэг дууны жагсаалтад 197-д жагссан. Өдгөө эл дуу чансаагаараа 173-д бичигддэг юм.
Анхны хувилбар.
О.Энх-Эрдэнийн хувилбар