Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эмч нарын шүдний өвчин болоод буй хөхний хорт хавдрын талаар мэргэжилтнүүд бишгүй л нэг сануулдаг. Энэ өвчнийг эрт таньж мэдвэл эдгэрэх магадлалтай гэдэг. Ингээд таны биед хөхний хорт хавдар үүсэж байж болзошгүй таван шинж тэмдгийг хэлж өгье.
Мэнгэ
Ямарч шалтгаангүйгээр мэнгэтэй болох, тэр мэнгэ тань нэгээс олон байвал хөхний хорт хавдар үүсэж болзошгүй гэнэ. Энэ мэнгэний хэлбэр, дүрс огт хамаарахгүй бөгөөд таны биед ийм өөрчлөлт гарвал тэр даруй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Ходоодны хямрал
Дааврын өөрчлөлт, ходоод гэдэсний хямрал ч бас хөхний хорт хавдартай холбоотой. Эсвэл жирэмсэн болох үед ийм шинж тэмдэг илэрч болно.
Ядрах
Ямар ч шалтгаангүй бие тань ядарсан юм шиг мэдрэмж төрж байна уу? Хавдар таны өвчинтэй тэмцэх дархлааг сулруулдаг учраас ямар нэг өвчин авахад амархан, хэт их ядарч байгаа юм шиг мэдрэмж танд төрнө.
Ханиалгах
Хэрвээ хорт хавдар таны биед орсон бол уушгинд тань нөлөөлнө. Ингэснээр таны хоолой сөөнгө болж, үргэлж ханиалгах бөгөөд амьсгал тань богиносож, амархан амьсгааддаг болно. Тиймээс цаг алдалгүй эмчдээ үзүүлээрэй.
Нуруу өвдөх
Өвчтнүүдийн нуруу болон хавирга хавьцаа өвчтэй болдог байна. Нурууны дээд хэсгээр байнга өвдөж байвал эмчид хандах хэрэгтэй. Гэхдээ энгийн нурууны өвчинд ч бас ийм шинж тэмдэг илэрдэг.
Хэрвээ та хөхний хорт хавдраас тогтмол сэргийлэхийг хүсвэл байнга эмчийн хяналтанд байх шаардлагатай. Дээрх шинж тэмдгүүд зарим нэг өвчинд ч бас илэрдэг тул сандарч болохгүй. Хамгийн чухал нь өөрийн биеэ сайн ажиглаж, тогтсон цагт мэргэжлийн эмчид хандаж, үзүүлбэл уг өвчнийг бага дээр нь дарах боломжтой гэдгийг мартаж болохгүй. Мөн удам дамжих магадлалтай тул хэрвээ таны удамд ийм өвчтэй хүн байсан бол эмчийн хяналтанд ороход илүүдэхгүй.