АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн баасан гаригт Тайванийн ерөнхийлөгчтэй утсаар холбогдсонд Бээжин дургүйцжээ. Америкчууд 1979 оноос хошй "Нэг Хятад" гэх санааг дэмжиж, Тайванийн Засгийн газартай тэр үеэс хойш харилцаагүй юм. Энэ нь Вашингтон болон Бээжингийн харилцааг эрс сэргээсэн юм. Тэгвэл албан ёсны мэдэгдэлд Тайванийн ерөнхийлөгч Трамп руу утасдаж, ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж байгаагаа илэрхийлсэн бол хариуд нь Трамп ч бас түүнийг энэ оны эхээр сонгуульд ялж, улс орноо удирдах болсонд баяр хүргэсэн гэнэ.
Түүнчлэн Трамп өөрийн жиргээндээ "Тайванийн ерөнхийлөгч утасдаж баяр хүргэлээ. Баярлалаа" гэж бичсэн аж.
Энэ мэдээллийг Тайванийн тал ч үгүйсгээгүй. АНУ-д буй Хятадын элчин сайдын яам одоогоор энэ талаар ямар нэг хариу хэлээгүй байна.
Сонирхуулахад, Тайванийн ерөнхийлөгч Цай Инвэнь тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч. Тэрбээр нэгдүгээр сард сонгуульд ялалт байгуулж, өнгөрсөн тавдугараа сард үүрэгт ажлаа хүлээн авсан юм.