Жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлчийн том тэмцээн болох Токиогийн Их дуулга өнөөдөр Япон улсад эхэллээ.
46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144 тамирчин оролцож буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж 12 тамирчин зодоглож байна.
Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
60 кг: Дашдаваагийн Амартүвшин /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт/
66 кг: Довдонгийн Алтансүх /ОУХМ, Азийн аварга/
Ганболдын Хэрлэн /ОУХМ, 2015 оны улсын аварга, "Женко" клубийн тамирчин
73 кг: Батцэцэгийн Батгэрэл /ОУХМ 2016 оны УАШТ-ий мөнгөн медальт, Улаанбаатар Гран При -2016 тэмцээний мөнгөн медальт /
Болдбаатарын Баяндүүрэн /Фүкүй дээд сургууль/
81 кг: Нямсүрэнгийн Дагвасүрэн /ОУХМ, Азийн аварга, багийн ДАШТ-ий хүрэл медальт/
-100 кг: Дашдуламын Ишдорж /"Улаанбаатар Гран При-2016" тэмцээний мөнгөн медальт/
Одбаатарын Хангал
Эмэгтэй:
48 кг: Мөнхбатын Уранцэцэг /Монгол Улсын гавьяат тамирчин, "Рио-2013" ДАШТ-ий алтан медальт, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт/
57 кг: Дожсүрэнгийн Сумъяа /Монгол Улсын гавьяат тамирчин, "Хилчин" спорт хорооны тамирчин, "Рио-2016" олимпийн наадмын мөнгө, "Астана-2015" ДАШТ-ий хүрэл медальт, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, Универсиад наадмын аварга/
63 кг: Мөнхбатын Даваасүрэн /ОУХМ, "Улаанбаатар Гран При-2016" тэмцээний хүрэл медальт, Боржин төв дэвжээний тамирчин/
70 кг: Мөнх-Эрдэнийн Баяртуул /ОУХМ, УАШТ-ий мөнгөн медальтай, Боржин төв дэвжээний тамирчин/