Жүдо бөхийн Армийн ДАШТ энэ сарын 7-12-нд Швейцарь улсад энэ сарын 7-12-нд болно. 37 дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж “Алдар” спорт хорооны 13 жүдоч оролцоно. Монголын тамирчдыг Дархан аварга, гавьяат тамирчин Гэлэгжамцын Өсөхбаяр аварга ахлан оролцох бол дасгалжуулагчаар ОУХМ Пүрэвдоржийн Нямлхагва, Дамдинсүрэнгийн Батсайхан нар ажиллах юм.
Багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
60 кг: Дагвадоржийн Баярмагнай /ОУХМ/
66 кг: Адъяагийн Батсуурь /ОУХМ, Армийн анхдугаар наадмын мөнгөн медальт/
73 кг: Эрдэнэтогтохын Түмэннасан
81 кг: Дашцэрэнгийн Сандуйжав
90 кг: Гантулгын Алтанбагана /ОУХМ, Гран При ангилалаас 2 мөнгө, 1 хүрэл медальтай/
100 кг: Хутагын Цогтгэрэл /ОУХМ, Армийн анхдугаар наадмын хүрэл медальт/
+100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр /ОУХМ, Залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын мөнгөн медальт/
Эмэгтэй:
52 кг: Адъяасамбуугийн Цолмон /ОУХМ, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт,
63 кг: Болдын Ганхайч /ОУХМ, 2016 оны улсын аварга/