“Хар Сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ОХУ-ын элчин сайдын яамны дипломат ажилтанд зодуулсны улмаас сэхээнд байгаа гэх мэдээлэл цахим сүлжээгээр гэрлийн хурдаар тархаж, олон хүнийг цочролд оруулаад байна.
Нийслэлийн Засаг даргын тамгийн газраас “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнийг энэ сарын 23-нд зохиосон билээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй эрхмүүд төдийгүй БНХАУ, ОХУ-ын элчин сайд, албаны хүмүүс оролцсон уг арга хэмжээнд “Хар Сарнай” хамтлагийн дуучин Амараа ая дуугаа өргөжээ.
“Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд оролцсон, баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Амараа тоглолтын дундуур чамгүй их согтууруулах ундаа хэрэглэж, Оросын дипломат ажилтантай уулзахдаа “Hi Гитлер” хэмээн мэндэлсэн нь өнөөх орос эрийн эгдүүцлийг төрүүлсэн гэнэ.
Улмаар тэдний хооронд чамгүй маргаан дэгдэж, зодолджээ. Гэхдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй шиг Амараа хэвтэрт ортлоо зодуулаагүй, хамар нь л хугарсан гэнэ.