Монголын дугуйн холбооны Их хурал боллоо.
Эл хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажил, алдаа оноогоо хэлэлцэхийн сацуу МДХ-ны шинэ ерөнхийлөгчөөр Эрчим хүчний сайд П.Ганхүүг сонголоо.
Ийнхүү МДХ-ны өмнөх ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажлаа хүлээлгэн өгөв.
Өдгөө 40 настай П.Ганхүү 1997 онд Нийгмийн ухаан, эдийн засгийн институт, 1999 онд МУИС-ийн Эдийн засгийн их сургууль, 2015 онд Австрали улсын Сиднейн эдийн засгийн их сургуулийг тус тус төгсжээ.
Мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар З.Наран, Шүүгчдийн зөвлөлийн даргаар ОУХМ Ш.Жамбал нар улиран сонгогдсон бол дасгалжуулагчдын зөвлөлийн даргаар гавьяат дасгалжуулагч Ц.Чанцал, Дугуй сонирхогчдын зөвлөлийн даргаар “Залуу дугуйчин” клубийн тэргүүн Ч.Түвшинжаргал нарыг томиллоо.