Чөлөөт бөхийн клубүүдийн ДАШТ ирэх сарын 30-аас арванхоёрдугаар сарын 1-нд Украин улсад болох билээ.
Гурав дахь удаагаа болж буйгаараа онцлог тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж “Арслан” клубийн дасгалжуулагч Бямбажавын Баттулга, “Харгант-Цамхаг” клубийн дасгалжуулагч Жамсрангийн Дандар нарын удирдлага дор “Арслан”, “Харгант цамхаг” клубийн хамтарсан баг оролцоно.
ДАШТ-д өнгөрсөн жил “Хасу-Мегастарс” клубийнхэн өрсөлдөж, 15 багаас VIII байрт шалгарсан.
Тус тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн:
57 кг: Занданбудын Занабазар /“Арслан” клуб/
61 кг: Сармандахын Билгүүн /“Арслан” клуб/
65 кг: Хуягбаатарын Хишигбат /“Арслан” клуб:
70 кг: Даваацэрэнгийн Хатанбаатар /“Арслан” клуб“/
74 кг: Батчулууны Анхбаяр /“Харгант-Цамхаг” клуб/
86 кг: Төмөрбатын Мөнгөншагай /“Харгант-Цамхаг” клуб/
97 кг: Өлзийсайханы Батзул /“Хангант цамхаг" клуб/
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо /“Харгант-Цамхаг” клуб/