Өчигдөр цахим хэрэглэгчдийг бухимдуулсан үйл явдал болсон нь Японы нэгэн тоглоомын төв 5000 далайн амьтадыг хөлдөөж, "гоёсон" байна. Далайн амьтадыг ингэж "шийтгэх" болсон нь зөвхөн хүмүүсийн сонирхлыг татах зорилготой байсан ч эсрэгээрээ түмний эсэргүүцэлтэй тулгарчээ.
Өвөл цаг ирж, мөсөн хотхон шиг уур амьсгал оруулах зорилгоор загас, далайн хавч зэрэг амьтадыг хөлдөөсөн энэ үзүүлбэрээ тэд өөрсдийн цахим хуудсанд дэлхийн хамгийн анхных хэмээн тодотгосон аж. Тэгвэл тус паркийн менежер Тошими Такеда өнгөрсөн даваа гаригт CNN-д өгсөн ярилцлагаараа дамжуулж, олон нийтээс уучлалт хүсчээ. Тэрбээр "Олон нийт энэ шийдвэрт ихээхэн бухимдаж байгаад бид их гайхсан. Хоёр долоо хоногийн дотор маш олон гомдол санал ирсэн. Хүмүүс ч их сонирхож, маш олон зочин ирсэн ч ийм зүйл болсонд их харамсаж байна. Нийтийн саналыг хүндэтгэж, паркийг дахин хэвийн үйл ажиллагаанд оруулсан" гэж ярьжээ.
Амьтан хамгаалах байгууллагууд энэ бол хүнлэг бус үйл явдал хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Мөсөн хотхоны шинэ санаа нь бүтэлгүйтсэн паркийнхан энэ долоо хоногт мөсөн музей сонирхуулахаар бэлдэж байсан ч хэл амнаас болж, цуцалжээ.