Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны ДАШТ БНХАУ-д үргэлжилж байна. 10 орны баг өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нар оролцож буй.
“В” хэсэгт багтсан Монголын сагсчид аваргын төлөөх тоглолтод Францын багт 19:12-оор дийлдэн мөнгөн медаль авлаа. Ийнхүү манай залуус зөвхөн сагсан бөмбөг төдийгүй багийн спортын төрөлд дэлхийн аваргын медальт Монголын анхны тамирчид болов.
Монголын баг эхний тоглолтуудад БНХАУ-ыг 12:11, Малайзыг 18:6-аар хожсон ч Унгарын багт дийлдэн шигшээ наймд үлдсэн. Улмаар манай залуус Австралийн хүчирхэг багийг 19:12, Ливаныг 21:18-аар хожиж, аваргын төлөө өрсөлдөх болзол хангасан юм.