АНУ-ын конгрессийн гишүүний 15 настай ач хүү Чикаго дахь гэртээ алуулсан байна. Конгрессийн гишүүн Данни Дэвисийн ач хүү Жован Уилсоныг гэртээ байх үеэр 15 настай хөвгүүн, 17 настай охины хамт нэвтэрч, толгой руу нь буудсан хэрэг гарсан юм. Олныг цочроосон аймшигт хэрэг ердөө л гоёсмог пүүзнээс болсон нь харамсалтай.
Гэмт хэрэгтэн болон хохирогчид пүүзнээс болж маргалдсан бөгөөд улмаар нэгнийхээ аминд хүрчээ. Хэрэг гарах үеэр хохирогчийн гэрт авга ах нь, мөн 16 настай эгч болон 14-тэй, наймтай хоёр дүү нь хамт байсан аж.
Хэрэгтэн болон хохирогчийн маргаан өмнөх өдөр нь болсон гэж цагдаагийнхан таамаглаж байна.
Конгрессийн гишүүн Данни Дэвис гудамжинд зэвсэг эзэмшиж явахын эсрэг байдаг, ийм хуулийн эсрэг шийдвэр гаргахаар тууштай зүтгэж яваа юм. Тэрбээр 1996 оноос хойш конгрессийн гишүүнээр ажиллаж буй. Тэрбээр цаашид ч галт зэвсэг эзэмшихийн эсрэг хууль гаргахын төлөө тууштай явахаа амлажээ.