Мексик улсад болсон V дахь оюутны ДАШТ-д М.Анхцэцэг дасгалжуулагчгүй оролцоод эмэгтэйчүүдийн 75 кг-д 235 кг өргөсөн амжилтаар алтан медаль хүртсэн билээ. Энэ тэмцээний үеэр Канадын дасгалжуулагч манай тамирчинд тусалж, зөвөлгөө өгсөн гэх мэдээлэл гарсан юм.
Үнэндээ түүнд тусласан бүсгүй бол Лондон, Риогийн олимпын 69 кг-д оролцож, тус бүр наймдугаар байр эзэлсэн Маре Еве Беучемин Надеу байжээ. Канад бүсгүй 28 настай манай тамирчнаас 10 гаруй насаар эгч нэгэн. Тэрбээр хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнээс хошой алтан медаль хүртсэн, тус тэмцээний дээд амжилтыг эзэмшдэг аж.
Сонирхуулахад, Риогийн олимпын 69 кг-д М.Анхцэцэг 237 кг өргөсөн амжилтаар долдугаар байр эзэлсэн. Харин канад бүсгүй 228 кг өргөсөн юм.
Тэрбээр хоёр дахь их сургуульдаа суралцаж байгаа бөгөөд оюутны ДАШТ-д гурав дахь удаагаа оролцож буй.