Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам хэдхэн мөчийн өмнө Монгол Улсад ирлээ.
Ес дэх удаагаа Монголд айлчилж буй түүнийг угтахаар Гандантэгчинлэн хийд болон бурхны шашны бусад сүм хийдийн төлөөлөгчид, лам хуврагууд "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас тослоо.
Далай лам өнөөдөр 18.00 цагийн үед Монголд ирэх товтой байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан нислэгийн цаг нь ийн урагшилжээ.