Өнгөрсөн жил хамгийн их орлого олсон олны танил хүмүүсийн жагсаалтыг алдарт "Forbes" сэтгүүлээс гаргажээ. Энэ жагсаалтыг 26 настай америк дуучин Тайлор Свифт 170 сая "ногоон"-оор тэргүүлсэн юм.
Тэрбээр энэ онд Хойд Америкаар 1989 аялан тоглолтоо хийж, 200 сая ам.долларын ашиг олсон нь алдарт "Rolling Stones"-ын дээд амжилтыг эвдсэн үзүүлэлт болжээ.
Өнгөрсөн онд Тайлор Свифт энэ жагсаалтад наймдугаарт орж байв. Түүнчлэн бүх хөрөнгөө өөрийн ур чадвар, авьяасаар олсон эмэгтэйчүүдийн жагсаалтад 60 дугаарт, өнгөрсөн оны хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад 64 дүгээрт бичигдсэн юм.