Портлэнд хотод Доналд Трампыг эсэргүүцэж, үймээн дэгдээсэн 112 хүнийг цагдаа нар баривчилсан. Эдгээр 112 хүнээс 70 нь сонгуульд огт оролцоогүй байжээ. Саатуулагдсан хүмүүсээс ердөө 25 иргэн л сонгуульд оролцсон бол бусад нь насанд хүрээгүй эсвэл санал өгөх боломжгүй иргэд байжээ. АНУ-ын хот бүрт ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Д.Трампыг эсэргүүцэж, жагсаал цуглаан болж буй. Хоёр долоо хоногийн амралтын өдөр америк хөлбөмбөгийн дээд лигт тоглодог Майк Еванс төрийн дууллынхаа үеэр босож, хүндэтгэл үзүүлээгүй шалтгаанаа шинэ төрийн тэргүүнтэй холбож, тайлбарласан гэдэг.
Портлэнд хотод иргэд зам дээр туг шатааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийнхан тэднийг саатуулсан байна. Өмнөх долоо хоногт энэ хотоос 71 иргэн мөн саатуулагдсан бөгөөд 18 настай нэгэн хүү галт зэвсэг ашигласан хэргээр буруутгагдаж байгаа юм.
Портлэнд хотын захирагч Чарле Халес болон хотын цагдаагийн газрын дарга Майк Маршмэн нар жагсагчдыг гэртээ байж, өөр аргаар эсэргүүцлийн дуу хоолойгоо хүргэхийг сануулав. Тэрбээр "Энэ бүх жагсаал юунд ч хүргэхгүй" гэж хэлсэн үгэндээ товч дурджээ.