АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама төрийн тэргүүний хувиар сүүлийн айчлалаа хийж байна. Тэрбээр Грекийн нийслэл Афин хотод газардсанаар бүрэн эрхийнхээ хугацаанд зочилсон хамгийн сүүлийн улс нь болжээ.
Түүнийг айчлахад Грекийн ихэнх зам талбайд хамгаалалт гарч, автомашины хөдөлгөөнийг зогсоосон байна. Ойролцоогоор 5000 гаруй төрийн албан хаагч хамгаалалтад гарч байна гэж орон нутгийн хэвлэлд бичжээ. Барак Обама 1999 онд Билл Клинтоноос хойш тус улсад айлчилж буй анхны ерөнхийлөгч юм.
Ингэж хамгаалалт гаргах шалтгаан бий. Учир нь 1999 онд Билл Клинтоныг энэ улсад нэг өдрийн айлчлал хийх үеэр эсэргүүцлийн жагсаал болж, жагсагчид цагдаа нартай үймээн дэгдээж байсан түүх бий.
Билл Клинтон ерөнхийлөгчөөс 17 жилийн дараа тус улсад зочилсон Б.Обама айлчлалынхаа эхний өдөр тус улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай уулзаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.