Юүтүб сайтын хэрэглэгч нэгэн америк эр 18 жил ханилсан эхнэрээ өөрийг нь хуурч байсныг дрон камер ашиглаж мэдсэн байна. Сэжиг авсан нөхөр эхнэрээ гарсных нь дараа дрон (нисдэг камер)-оор тандалт хийсэн аж. Эхнэр нь гэрээсээ хэдэн гудамжны цаана өөр нэгэн эрийн автомашинд суусан нь ил болсны дараа уурссан нөхөр нь энэ явдлыг цахимд дэлгэж орхижээ. Ингээд 18 жил хамт амьдарсандаа гутарч, энэ амьдралдаа цэг тавьж байгаагаа зарлажээ.