Өнөөдөр Самсунг компани АНУ-ын автомашины сэлбэг үйлдвэрлэдэг "Харман олон улсын групп"-ийг найман тэрбум ам.доллароор худалдаж авснаа зарлалаа. Ингэснээр Сөүлийн компанийн автомашины зах зээлд нэвтрэх олон жилийн мөрөөдөл нэг алхам ойртлоо гэж шинжээчид үзэж байна. Самсунг брэнд бүх төлбөрийг бэлэн мөнгөөр хийсэн аж.
Тэдний худалдаж авсан Харман брэнд дэлхийн 30 гаруй сая автомашинд сэлбэгээр хангадаг, энэ төрөлдөө дэлхийд дээгүүр өрсөлддөг компани юм. Тус компани автомашины аюулгүйн ажиллагаанд гойд анхаардаг гэдгээрээ бусад ижил төрлийн брэндээс ялгардаг юм. Харман компанийн одоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нөөц 2017 оны дундуур гэхэд дуусгавар болно. Сонирхуулахад, Самсунг автомашины зах зээлд нэвтрэхийн тулд өнгөрсөн жилээс энэ төрлөөр судалгаа хийх баг байгуулсан аж.